Хоёр хүүгээ цэрэгт зэрэг мордуулсан ээж
Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа ах дүү хоёр буюу дэд түрүүч Г.Ганбаяр, байлдагч Г.Төгсбаяр нарыг ээжтэй нь уулзуулсан байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан 2021 онд Хэнтий аймгаас хугацаат цэргийн алба хаагчдаа эргэх, тэдний алба хааж байгаа орчин нөхцөлийг ар гэрийнхэнд нь танилцуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд “Уулзахын жаргал” нэвтрүүлгийг бэлтгэжээ. Энэхүү нэвтрүүлгээр Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа ах дүү хоёр буюу дэд түрүүч Г.Ганбаяр, байлдагч Г.Төгсбаяр нарыг ээжтэй нь уулзуулсан байна.
Дайчдын ээж Э.Пүрэвсүрэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдардаг, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг аж. Тэрбээр 4 хүүтэй бөгөөд том хүү нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хэдийн албаа хаасан бол дунд хоёр хүү нь өдгөө Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт алба хааж байна. Хамгийн бага нь 7 настай, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч. Хөвгүүдээ ээлж дараалан эр цэргийн албанд нь мордуулдаг эх оронч мянга мянган ээж, аавын нэгэн төлөөлөл нь энэ бүсгүй юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















