Хоёр хүүхэд мориноос унаж бэртжээ
Орхон аймагт энэ сарын 1-нд сунгаа болж хоёр хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр нэг хүүхдийн сүүж орчмын яс гурав хугарч, бие нь тааруу байгаа аж.
Мэдээллийн алба

Орхон аймагт энэ сарын 1-нд сунгаа болж хоёр хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр нэг хүүхдийн сүүж орчмын яс гурав хугарч, бие нь тааруу байгаа аж. Нөгөө хүүхэд нь нүүрээрээ унаснаас болж нүүр, толгой нь бэртсэн байна. Албаныхны ярьж буйгаар энэхүү сунгааг хувь хүмүүс зохион байгуулсан ажээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Засгийн газраас хаврын морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Хэдийгээр хориглох шийдвэр гарсан ч өнөө жил шинийн 4-нөөс эхлүүлэх тов гараад байгаа юм.


















