Хоёр мянган машины зогсоолын тэн хагаст нь түрээслэгчид машинаа байрлуулдаг байжээ
Өчигдрөөс “Нарантуул” худалдааны төвийн автомашины зогсоолын тодорхой хэсэгт л түрээслэгчид өөрсдийнхөө машиныг тавьдаг боллоо.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өчигдрөөс “Нарантуул” худалдааны төвийн автомашины зогсоолын тодорхой хэсэгт л түрээслэгчид өөрсдийнхөө машиныг тавьдаг боллоо. Өмнө нь зах руу зорьж очсон иргэд зогсоол хайж тойрсоор зохиомол түгжрэл ихээр үүсгэдэг байжээ. Цаашдаа зах худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудад ийм шаардлага тавьж, зохицуулалт хийснээр замын түгжрэл эрс буурна гэж албаныхан тооцоолж байна.
Хуваалцах


















