Хоёр сая гаруй толгой малыг вакцинжуулжээ
Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд байгаа 297.767 толгой малыг вакцинжуулах аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын өчигдрийн 20:00 цагийн мэдээгээр нийслэлийн есөн дүүргийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулах ажил үргэлжилж байгаа аж.
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн зургаан сум Дорноговь аймгийн таван сум, Хэнтий аймгийн нэг суманд нийт 3.165 үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2.278.022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт17,Дорноговь аймагт долоо, нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж,1.928малыг нэмж вакцинжуулсан байна.
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгтхолбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна.
Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд байгаа 297.767 толгой малыг вакцинжуулах аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын өчигдрийн 20:00 цагийн мэдээгээр нийслэлийн есөндүүргийн 176өрхийн 7869 малыг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулах ажил үргэлжилж байгаа аж.


















