Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэв

Шүүхийн ёс зүйн хороо энэ сарын 6-ны өдөр хуралдаж, хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Гомдол хянан хэлэлцэх энэхүү хуралдаанаар долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. Мөн дөрвөн гомдолд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэв
Хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэв. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ёс зүйн хороо энэ сарын 6-ны өдөр хуралдаж, хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Гомдол хянан хэлэлцэх энэхүү хуралдаанаар долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. Мөн дөрвөн гомдолд холбогдох дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, нэг гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан байна.

Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд албажуулаагүй, талуудад гардуулаагүй гомдлын дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн аж. Мөн албаны унааг хувийн зорилгод ашигласан, зохисгүй байдал гаргасан гэх гомдлын дагуу нэг шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ гэж Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах