Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр улсын орон нутгийн төлөөлөгчид хамтран ажиллана

Монгол улс болон БНХАУ-ын орон нутаг хоорондын эдийн засаг, байгаль орчин, шинэ дэвшилтэт технологи зэрэг олон талт харилцаа хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны “Альша” аймгийн Эзнээ хошуу хооронд найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр улсын орон нутгийн төлөөлөгчид хамтран ажиллана
Хоёр улсын орон нутгийн төлөөлөгчид хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

ӨМӨЗОрны Эзнээ хошууны Засаг дарга Б.Мөнхөө албаны хүмүүсийн хамт Баянхонгор аймагт айлчиллаа.Монгол Улс тэр дундаа Баянхонгор аймагтай танилцах айлчлалын бүрэлдээхүүнд Эзнээ хошууны Засаг дарга болон түүний орлогч Сун Ши И, Сэхэ боомтын зөвлөлийн орлогч н.Давалгаан, Үндэсний ажлын газрын орлогч н.Хасуул, Соёлын товчооны орлогч дарга н.Аминцэцэг, Эзнээ хошууны Улаанбаатар дахь төлөөлөгч н.Хасчулуун, Орчуулагч н.Алимаа зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирэв.

Эзнээ хошууны айлчлалийн багийг Баянлиг сумд хүлээн авч Шинэ сумын төв төслийн үйл явцтай танилцуулан, Баянхонгор сумын Баруун бүсийн худалдааны төв, “Баянхонгор” их дэлгүүр зэрэг томоохон худалдааны төвүүдийг үзүүлж эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжуудыг танилцуулсан байна. Мөн “Шаргалжуут” рашаан сувилалтай танилцуулж Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчдийн Урлагийн тоглолтыг үзүүлж сонирхуулсан аж.

Монгол улс болон БНХАУ-ын орон нутаг хоорондын эдийн засаг, байгаль орчин, шинэ дэвшилтэт технологи зэрэг олон талт харилцаа хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны “Альша” аймгийн Эзнээ хошуу хооронд найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Эзнээ хошууны Засаг дарга Б.Мөнхөө нар гарын үсэг зурлаа. Талууд МАА, Хөнгөн үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Жимс, хүнсний ногоо зэрэг олон салбаруудад хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Түлхүүр үг:Баянхонгор аймаг
Хуваалцах