"Хүч цом-2021" өсвөр үеийн УАШТ зохион байгуулагдлаа
Хөвгүүдийн 34, охидын 25 дахь удаагийн өсвөрийн УАШТ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит болон явагдсан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн "Хүч цом-2021" нэртэйгээр зохион байгуулагдлаа.
Хөвгүүдийн 34, охидын 25 дахь удаагийн өсвөрийн УАШТ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит болон явагдсан юм.
ЦЕГ-ын "Хүч" спорт хороо болон Спортын төв ордны Б зааланд явагдсан тус тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан нийт 1400 гаруй залуу жүдочид гурван өдрийн турш хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин ширүүн өрсөлдсөн юм.


















