Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдлыг танилцуулбал...
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.
1. Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдоржийг,
2. Ховд аймгийн Буянт сумын харьяат,Улсын аварга О.Хангай - Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуягийг,
3. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч - Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбатыг тус тус амлан авч,
4. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгоннар тунаж үлдлээ.


















