Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Тус даваанд ам авсан байдлыг танилцуулбал, Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчит бөхийн барилдааны  гурвын даваа эхэллээ
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Тус даваанд ам авсан байдлыг танилцуулбал, Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн начин Б.Чинбатыг, Улсын аварга О.Балжинням залуу бөх Г.Алтанбаганыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан О.Батцэнгэлийг, Улсын аварга Ч.Санжаадамба Улсын начин Б.Сумъяаг, Улсын аварга С.Мөнхбат Улсын начин Ж.Отгонбаярыг тус тус амлан авчээ.

Мөн Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын харцага Д.Батболдыг, Улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Л.Нямбаярыг, Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Э.Нямааг, Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Б.Батжаргалыг тус амлан авсан байна.

Хуваалцах