Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваа эхэллээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваа эхэллээ.
Тавын даваанд ам авсан байдлыг танилцуулбал,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Дархан аварга Г.Өсөхбаяр Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат,аймгийн арслан Б.Батжаргалыг
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат,аймгийн арслан Ш.Дарханбат
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын харцага Н.Батзаяаг
- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Улсын харцага Ө.Даваабаатарыг
- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс Баянхонгор аймгийн Заг сумын харьяат,цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг
- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайханг
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очирыг
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын начин Э.Ванданцэрэнг
- Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Б.Эрдэнэхүүг
- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат,аймгийн арлсан Д.Амаржаргалыг
- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар
- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очирыг
- Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаяр Завхан аймгийн Отгон сумын харьяат,аймгийн арслан Т.Бэгзсүрэнг
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын начин Д.Тамирыг
- Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабшир Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин Ч.Хөхчирэнгэрийг амлаж,
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат,аймгийн арслан Н.Золбоо нар тунаж үлджээ.


















