Хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Долоогийн даваанд ам авсан байдлыг танилцуулбал,
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг,
- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэнг
- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоог тус тус амлаж,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр нар тунаж үлджээ.


















