Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худал мэдээлэл тараасан залуу хэргээ хүлээлээ

“Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилтан 3 хятад залуу нийлж 2 охиныг хүчиндээд, тогтоол усанд хаясан” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж олон нийтийг айдаст автуулан төөрөгдүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худал мэдээлэл тараасан залуу хэргээ хүлээлээ
Худал мэдээлэл тараасан залуу хэргээ хүлээлээ. Зураг: МҮОНРТ

“Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилтан 3 хятад залуу нийлж 2 охиныг хүчиндээд, тогтоол усанд хаясан” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж олон нийтийг айдаст автуулан төөрөгдүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийлээ. Дээрх мэдээллийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Вилд Дижитал” ХХК-д программист ажилтай ХУД-ийн 3 дугаар хороонд оршин суух М.Хашчулуун гэгч нь өөрийн хуудаснаа байршуулсан болох нь тогтоогдсон. Түүнийг дуудаж ирүүлэн мэдээллийн мөрөөр тайлбар авахад “Өөрийн ажлын өрөөний цонхоор харагдах барилгын гадна талбайд тогтсон усыг хараад найзуудаараа тоглон санаанаасаа зохиож, дээрх агуулга бүхий мэдээллийг бичин, хотын төвөөрөө болгоомжтой байх цаг нь иржээ, үүнийг цааш нь шэйрлээд бусдад анхааруулна уу” хэмээн байршуулснаа хүлээсэн байна.

Тэрээр уг үйлдлээрээ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 т заасан журмыг зөрчсөн байх тул Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд материалыг шилжүүлэн, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, олон нийтийн цахим сүлжээнд иргэд олноор мэдээ, мэдээллээ солилцох болсон энэ үед нийгмийг цочроосон, айдас хүйдэс автуулсэн, төөрөгдүүлсэн энэ мэт худал мэдээллийг түгээх нь өөрийгөө хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгээд зогсохгүй, бусдад ч муу үр дагавартай болох тул цаашид ийм асуудалд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах