Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ыг танилцуулна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хяналтын хуудас хөтөлдөг болсноор хүнсний эрүүл ахуйг бүрэн хянана гэж мэргэжлийнхэн хэллээ.
Мэдээллийн алба

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хяналтын хуудас хөтөлдөг болсноор хүнсний эрүүл ахуйг бүрэн хянана гэж мэргэжлийнхэн хэллээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эрүүл ахуйд тавих шаардлагуудаа, шинээр бий болгож байгаа хяналтын хуудсанд жагсаасан байна.
Ингэснээр аж ахуйн нэгж, худалдааны байгууллагууд өөрөө өөрсдийгөө болон бусдыгаа хянадаг болох, тэр хэмжээгээр хүнсний аюулгүй байдал алдагдахгүй байх давуу талтай юм. “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд энэ ажлыг танилцуулах өдөрлөг, үзүүлэх сургалт болж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга н.Гэрэлмаа ярилаа.
Манай улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь хоол үйлдвэрлэл, хүнсний худалдааны байгууллага байгаа юм. Хяналтын хуудсанд биелүүлэх үүрэг, шаардлагыг зааж өгснөөр иргэд ч тухайн үйлчлүүлж байгаа газраас үүнийг шаардаж, гомдол санал хэлэх эрхтэй болно гэсэн юм. Нөгөө талд бизнес эрхлэгчдэд ирэх байцаагчдын дарамт шахалт байхгүй болно гэж үзэж байна.


















