Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ
Тэрбээр 107 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн юм. Түүний оролцсон жинд Иран Улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан Улсын тамирчин хүрэл медаль хүртжээ.
Мэдээллийн алба

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэ удаагийн дэлхийн цомд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.
Тэрбээр 107 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн юм. Түүний оролцсон жинд Иран Улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан Улсын тамирчин хүрэл медаль хүртжээ.


















