Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа

Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарлалаа.

Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажиж байна.

Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ. Э.Содномпилжээ анх “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн ба “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах