Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар “Гурван сая инээд” шоунаас сая төгрөг хожлоо

Түүний зорилго нь хэрвээ мөнгө хожиж чадвал БНСУ-д эмчлүүлч буй сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлах аж. Тэр зорилгоо ч биелүүлж, бусдыг мөн уриалсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар “Гурван сая инээд” шоунаас сая төгрөг хожлоо
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар “Гурван сая инээд” шоунаас сая төгрөг хожлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “Боловсрол суваг” телевизийн “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон, сая төгрөг хожив.

Нэвтрүүлгийн төгсгөлд энэхүү сайн үйлсийн аянд хөтлөгч Г.Анхбаяр, шүүгч М.Баярмагнай, Д.Баттөмөр нар дэмжин, тус бүр нэг зуун мянган төгрөгөөр туслалцаа үзүүлэв.

Сонирхуулахад, сэтгүүлч Ж.Жаргалсайханы хань бага байхдаа Х.Цагаанбаатартай хамт бэлтгэл хийдэг байжээ. Харин сэтгүүлж бүсгүй бөөрний архаг дутагдалд орж, БНСУ-д эмчлүүлж буй билээ.

Хуваалцах