Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тулааны бэлтгэлдээ оржээ

Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт холимог тулааны UFC холбооны эхний тулаанаа хийхээр гэр бүлийн хүний хамт АНУ-ыг зорьсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тулааны бэлтгэлдээ оржээ
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тулааны бэлтгэлдээ оржээ. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг UFC-гийн олон аваргуудыг төрүүлсэн “JacksonWink MMA” багийн шилдгүүдтэй хамт бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ.

Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт холимог тулааны UFC холбооны эхний тулаанаа хийхээр гэр бүлийн хүний хамт АНУ-ыг зорьсон юм.

М.Уранцэцэг жүдо бөхийн олон улсын томоохон тэмцээнээс 21 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль буюу нийт 47 медаль хүртэж түүхэн амжилт тогтоон, дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннист бүртгэгдсэн билээ.

Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо UFC-д тулалдахдаа тус холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын багтай гэрээ хийсэн байна.

Ташрамд сонирхуулахад, жүдо бөхөөс холимог тулаанд шилжин өндөр амжилт үзүүлсэн тамирчин олон. Тухайлбал, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл медальт Ронда Рөүз, 2001 оны Азийн тивийн аварга, 2002 оны Бусаны Азийн наадмын аварга Ёшихиро Акияама, 2008 оны Бээжингийн олимпын аварга Сатоши Иший нарын зэрэг тамирчинг дурдаж болно.

Хуваалцах