Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй 19 бөх ХБНГУ-д хүч үзнэ

Тус тэмцээнд 99 орны 730 тамирчин зодоглохоор болжээ. Манай улсаас 19 /эрэгтэй 11, эмэгтэй найман/ тамирчин хүч сорихоор болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй 19 бөх ХБНГУ-д хүч үзнэ
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй 19 бөх ХБНГУ-д хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-оос зохион байгуулдаг "Дьюсселдорф гранд слам" тэмцээн энэ сарын 22-24-нд ХБНГУ-ын Дьюсселдорф хотноо болно.

Тус тэмцээнд 99 орны 730 тамирчин зодоглохоор болжээ. Манай улсаас 19 /эрэгтэй 11, эмэгтэй найман/ тамирчин хүч сорихоор болсон юм.

Эрэгтэй

60 кг Г.Болдбаатар

66 кг Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү

73 кг Ц.Цогтбаатар, Г.Одбаяр

81 кг Н.Дагвасүрэн

90 кг Г.Алтанбагана

-100 кг Л.Отгонбаатар, О.Хангал

+100 кг Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

Эмэгтэй

52 кг Б.Хорлоодой, Л.Сосорбарам

57 кг Д.Сумьяа

63 кг Б.Ганхайч

70 кг Л.Лхагвадулам, Б.Баасанжаргал

-78 кг С.Сэржмядаг

+78 кг Э.Гандиймаа нар зодоглоно.

Хуваалцах