Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй тэрбээр 1985 оны зургаадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.
Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн бөгөөд 1998 оноос боксын спортоор хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тулалдаж байсан.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууганы гаргасан амжилтууд:
2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпын алтан медаль авсан билээ.
2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
2007 оны Ази тивийн аварга
2007 оны Улсын аварга
2006 оны Оюутны дэлхийн аварга
“Доха-2006” Азийн наадмын хүрэл медальт
Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
Монгол Улсын 2007, 2008 оны шилдэг тамирчин
2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан.


















