Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Польшид зодоглоно
Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн Варшав хотод болно.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн Варшав хотод болно. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уг уламжлалт тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаяр нарын удирдлага дор манай улсын 10 бүсгүй хүч үзэхээр Польшийн нийслэлд хөл тавиад байна.
Тухайлбал, 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, спортын мастер М.Пүрэвтунгалаг, 55 кг-д ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, 72 кг-д ОУХМ Б.Оюунсүрэн нар зодоглоно.


















