Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чиглэлээр 150 оюутныг Өвөр Монголд сургана

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чиглэлээр 150 оюутныг Өвөр Монголд сургана
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чиглэлээр 150 оюутныг Өвөр Монголд сургана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлгээр Өвөр Монголын их, дээд сургуулиудад манай орны 150 оюутан, залууст суралцах боломжийг олгож буй нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин, хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл гэдгийг тодотгов.

Монголын талыг төлөөлж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ӨМӨЗО-ыг төлөөлж, тус орны Ардын Засгийн газрын Боловсролын танхимын дарга Хоу Юань нар хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр 2020 оноос хэрэгжих юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах