Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав

Сайд Х.Болорчулуун “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав
“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Сэлэнгэ аймагт ажиллаж байна.Сайд Х.Болорчулуун “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав.“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь Улаанбаатар хотод болон Булган, Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Угтаал, Дархан гэсэн нийт 188 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай долоон салбартай.Сэлэнгэ аймаг нь үр тарианы 42 хувь, төмсний 18 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах