Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөдөө аж ахуйн техникийн лизинг" төсөл хэрэгжүүлнэ

Услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах ажилд 30.0 сая ам долларын төслийн саналыг боловсруулж Азийн хөжлийн банкинд хүргүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөдөө аж ахуйн техникийн лизинг" төсөл хэрэгжүүлнэ
"Хөдөө аж ахуйн техникийн лизинг" төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын ЭКЗИМ банкнаас 10.0 сая ам.долларын зээлийг 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй авахаар уулзалт, яриа хэлцэл хийгдэж байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 морины хүчтэй трактор, намираа услалтын систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах ажилд 30.0 сая ам долларын төслийн саналыг боловсруулж Азийн хөжлийн банкинд хүргүүлжээ.

Хуваалцах