Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс болгоомжил
Өнгөрсөн шинэ жилийн баяраар хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр бэлэг боосон, мөн хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолоор үйлчилсэн зөрчил илэрч байсан.
Мэдээллийн алба

Өнгөрсөн шинэ жилийн баяраар хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр бэлэг боосон, мөн хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолоор үйлчилсэн зөрчил илэрч байсан. Тиймээс баярын өдрүүдээр худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Иргэд ч үүнд хяналт тавьж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг шалгалтын байгууллагад яаралтай мэдэгдэхийг зөвлөж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат ингэж ярилаа.


















