Хугацаат цэргийн хоёр алба хаагч Зэвсэгт хүчний гардан тулааны АШТ-ээс медаль хүртлээ
Тус тэмцээнд шилдэг офицер, ахлагч, сонсогч нартай хугацаат цэргийн алба хаагчид эн тэнцүү өрсөлдөж, медаль хүртсэн байна.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах туухай өргөлт, гардан тулаан, цэрэгжлийн гимнастикийн тэмцээн 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 2-нд болсон. Тус тэмцээнд шилдэг офицер, ахлагч, сонсогч нартай хугацаат цэргийн алба хаагчид эн тэнцүү өрсөлдөж, медаль хүртсэн байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч А.Мөнхцэнгэл гардан тулааны 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Мөн 65 кг-ын жинд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Д.Батзаяа мөнгөн медаль хүртжээ.


















