Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөгжлийн банк “Самурай бонд” судалгаа хийнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Япон улсад айлчлал хийснээс хойш “Самурай бонд”-той холбоотой шүүмж олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн банк “Самурай бонд” судалгаа хийнэ
Хөгжлийн банк “Самурай бонд” судалгаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Япон улсад айлчлал хийснээс хойш “Самурай бонд”-той холбоотой шүүмж олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байна. “Чингис бонд” үр дүнгүй зарцуулагдсан, хэрэглэж дуусаагүй байхад дахиад гаднаас бонд босгож ирээдүйд өр нэмэрлэж байна хэмээн зарим ажиглагч үзсэн. Харин ойлголтын зөрүүтэй “Самурай бонд”-ын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр тайлбар хийлээ. ТэрээрӨнгөрсөн жил УИХ-аас 5 тэрбум ам.долларын бонд Засгийн газар гаргаж болно гэж баталсан. Үүнээс эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларыг “Чингис бонд”-оор босгосон. Цаана нь 3.5 тэрбум байгаа. Засгийн газар нөхцөл байдлаа харж байгаад дахиад 3.5 тэрбум ам.долларыг борлуулах боломжтой. Тэгэхээр үүнийхээ 1 тэрбум юмуу 600 саяыг Японы зах зээлд гаргачихаж болох юм гэсэн санааг л сая айлчлахдаа дэвшүүлсэн. Энэ дагуу одоо Хөгжлийн банкныхан Японд очиж танилцуулга, судалгаа хийнэ. Яг эцэслэн шийдэгдээгүй. Нөгөө талаар Засгийн газрын бондын мөнгийг төсөвт оруулахгүй. Харин төсвөөс санхүүжүүлэх боломжгүй эсвэл хүндрэлтэй салбаруудыг, ялангуяа дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарыг санхүүжүүлэхэд зарцуулна. Ноос, ноолуурын үйлдвэрүүд зэрэг салбараа дэмжиж, ашигтай байдлаар энэ мөнгийг зарцуулна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Түлхүүр үг:Самурай бонд
Хуваалцах