МҮОНРТ
Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл хуралдав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл хуралдав
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл хуралдав. Зураг: МҮОНРТ

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/84 дугаар тушаалаар байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хурлаа зохион байгууллаа.

Дэд зөвлөл нь Эдийн засаг, хөгжлийн яамны газар, нэгжийн төлөөлөл, яамны харьяа байгууллагуудын удирдлага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн бөгөөд урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэгш оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Хурлыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд зөвлөлийн дарга И.Батхүү нээж үг хэлсэн бөгөөд хурлаар Дэд зөвлөлийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийсэн байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааны талаар оролцогчид санал солилцож, хамтын ажиллагааны цаашдын чиглэлээ тодорхойлов.

Дэд зөвлөл цаашид бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн асуудлыг тусган ажиллахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэгш оролцоо, хүртээмж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд суурилсан бодлого, үйл ажиллагааг төлөвшүүлэхэд анхааран ажиллана.

May be an image of one or more people and text that says "Б.Баянку Б"
Хуваалцах