Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр агентлагын дарга Ц.Нямсүрэн агентлаг болон харьяа байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.

Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилчидтай санал солилцов.

Цаашид НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлийн салбарт нэн хэрэгцээтэй байгаа хүний нөөцийг сургах, чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлийн тоон мэдээлэл, ангиллыг сайжруулах, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжүүдийг иргэний нийгмийн байгууллага, төрийн холбогдох байгууллагууд, албан хаагчдад таниулах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа талаар суурин төлөөлөгч Тапан Мишра саналаа солилцлоо гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах