Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулах нь” сэдэвт сургалтыг гуравдугаар сарын 23-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны IY давхрын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулах нь” сэдэвт сургалтыг гуравдугаар сарын 23-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны IY давхрын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.

Сургалтад нийслэлийн тусгай 25, 29, 55, 63, 70, 116 дугаар сургуулиудын бага ангийн сургалтын менежер, эмчилгээний болон биеийн тамирын багш нар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагуудын биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдах юм байна.

Хуваалцах