Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тоглолтыг их аварга М.Даваажаргал үзээд уйлжээ

Тэрбээр уг тоглолтоо өөрөө хөтлөн явуулж, уран бүтээл бүтсэн түүхүүдээ хуучилж, хүн хүнээрээ байхын утга учрыг ярьсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тоглолтыг их аварга М.Даваажаргал үзээд уйлжээ
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тоглолтыг их аварга М.Даваажаргал үзээд уйлжээ. Зураг: МҮОНРТ

Японы Улсын нийслэл Токио хотноо Монгол Улсын Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тоглолт энэ сарын 16, 17-нд боллоо.

Тэрбээр уг тоглолтоо өөрөө хөтлөн явуулж, уран бүтээл бүтсэн түүхүүдээ хуучилж, хүн хүнээрээ байхын утга учрыг ярьсан юм.

Түүний тоглолтыг сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал үзсэн бөгөөд “Талын салхи” хэмээх бүтээлийг сонсоод уйлсныг эх сурвалж хэлж байна.

Хуваалцах