Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгшрөлтийн өвчнөөр 17 настай хүү өөд болжээ

Ховор тохиолддог уг өвчинг туссан Сэм Бэрнс хүү өнгөрсөн Баасан гарагт Бостон хотын эмнэлэгт өөд болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгшрөлтийн өвчнөөр 17 настай хүү өөд болжээ
Хөгшрөлтийн өвчнөөр 17 настай хүү өөд болжээ. Зураг: МҮОНРТ

Саяд нэг тохиолддог прогрери буюу хөгшрөлтийн өвчнөөр шаналж буй Америк хүүгийн талаар сонсож байсан хүмүүс олон байгаа. Ховор тохиолддог уг өвчинг туссан Сэм Бэрнс хүү өнгөрсөн Баасан гарагт Бостон хотын эмнэлэгт өөд болжээ. Эрдэмтэд прогери гэх уг өвчний генийг 2003 онд илрүүлсэн ч өнөөг хүртэл эмчлэх аргыг олж тогтоогоогүй байгаа аж. Ийм өвчтэй хүмүүсийн дундаж нас 13 жил байдаг гэж үздэг ч Сэм хүү 17 наслажээ. Хүү түүний амьдралаар хийсэн “Амьдрал Сэмийн бодлоор” нэртэй баримтат киноны баатар бөгөөд уг кино Оскарын шагналд нэр дэвшээд байгаа юм. Түүнийг таалал төгссөн талаар эцэг эх нь нийтэд мэдээллэсэн ба тэд өмнө нь прогери өвчинтэй тэмцэх сан байгуулж байжээ.

Хуваалцах