Хүй долоон худагт зам барилгын ажил хийгдэж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталсан. Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зори
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталсан.
Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км авто зам барих, 1.5 га талбайд 500 автомашины зогсоол барих, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м өргөнтэй 800 у/м явган хүний цементбетон зам барих, давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэн, 7 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил явагдаж байна.


















