Хөх хотын гран при-д 27 жүдоч хүч үзнэ
ДАШТ-ий өмнөх IJF-ын цуврал тэмцээнд зодоглох Монголын баг тамирчид 27 жүдочийн нэрс илгээжээ
Мэдээллийн алба

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын гран при тэмцээн зургадугаар сарын 30-нд эхэлнэ.
ДАШТ-ий өмнөх IJF-ын цуврал тэмцээнд зодоглох Монголын баг тамирчид 27 жүдочийн нэрс илгээжээ. Тэдний дотор "Рио-2016" олимпийн наадмаас хойш гэмтлийн улмаас дэвжээнд зодоглоогүй ОУХМ Л.Отгонбаатар -100 кг-д, ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг-д барилдахаар болжээ.
Эрэгтэй:
-60кг Д.Амартүвшин, Г.Болдбаатар
-66кг Д.Алтансүх, Ё.Басхүү
-73кг С.Баяртүвшин, Ц.Цогтбаатар
-81кг Н.Дагвасүрэн, Б.Гаажадамба
-90кг Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал
-100кг Л.Отгонбаатар, Б.Жанчивдорж
+100кг Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
-48кг Б.Хорлоо, Э.Гэрэлмаа
- 52кг Ч.Аззаяа, А.Цолмон
- 57кг Д.Сумъяа, Л.Энхрийлэн
- 63кг Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид
- 70кг Б.Хулан, М.Даваасүрэн
- 78кг О.Жавзмаа
+ 78 Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа


















