“Хөх сувд” олон улсын мөсний баяр бямба гараг хүртэл үргэлжилнэ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мартагдсан соёлыг нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” олон улсын мөсний баяр энэ жил 10 хоног үргэлжилнэ.
Мэдээллийн алба

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мартагдсан соёлыг нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” олон улсын мөсний баяр энэ жил 10 хоног үргэлжилнэ.
Анх морин чарганы соёлыг дэлгэрүүлэхээр мөсний баярыг хийж байсан.
Нутгийн иргэд оролцдог байсан баяр 26 дахь жилдээ 50 мянган хүн зорин ирдэг, дэлхийн 15-17 орны жуулчид тогтмол оролцдог олон улсын эвент арга хэмжээ болсон байна.
Байгаль хамгаалагч, ургамал судлаач доктор н.Оюумаа ингэж ярилаа.
Mongolian National Radio · “Хөх сувд” олон улсын мөсний баяр бямба гараг хүртэл үргэлжилнэ
Цаашид төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эвент арга хэмжээг нэмэгдүүлэх, Хөвсгөл нуурыг хамгаалах, стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг орон нутгийн удирдлагууд гаргасан байна.


















