Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хөх тэнгэрийн уянга" яруу найргийн наадам Дундговь аймагт болно

Яруу найргийн наадамд оролцох найрагчдын бүтээлийг ирэх сарын 1-нийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авч байна. Бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 25-ийг нь хоёрдугаар шатнаас өрсөлдүүлэх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөх тэнгэрийн уянга" яруу найргийн наадам Дундговь аймагт болно
"Хөх тэнгэрийн уянга" яруу найргийн наадам Дундговь аймагт болно. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших "Их газрын чулуу" цогцолборт ирэх наймдугаар сарын 9-11-нд "Хөх тэнгэрийн уянга" яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

Тус наадам нь “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын нэг хэсэг аж.

Тодруулбал, тус урлагийн наадмын үеэр нар угтах ёслол, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, үндэсний бэсрэг наадам, олон улсын зураачдын “Хөх салхи” үзэсгэлэн, Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга”, “Дуу хуурын орон” зэрэг тоглолтуудаас гадна 3000 уртын дуучин, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт тус тус зохион байгуулагдана.

Яруу найргийн наадамд оролцох найрагчдын бүтээлийг ирэх сарын 1-нийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авч байна. Бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 25-ийг нь хоёрдугаар шатнаас өрсөлдүүлэх гэнэ.

Наадамд оролцогчид Дундговь аймгийн үзэсгэлэнт газар, өв соёл, уртын дуу, морин хуурын гайхамшиг, хүн ардынх нь давтагдашгүй онцлог чанарыг нь магтан дуулсан хоёроос доошгүй бүтээлээ ирүүлэх юм. Мөн шалгарсан найрагчдын бүтээлийг ном болгон эмхтгэх ажээ.

Хуваалцах