Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөх үндэстний гал” наадамд О.Цэнд-Аюуш түрүүллээ

“Хөх үндэстний гал” яруу найргийн наадмыг “Пүрэвдорж” сан, “Мөнхийн үсэг” групп, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газар, МЗЭ хамтран зохион байгуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөх үндэстний гал” наадамд О.Цэнд-Аюуш түрүүллээ
“Хөх үндэстний гал” наадамд О.Цэнд-Аюуш түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэстний гал” яруу найргийн наадам яруу найрагчийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд суманд өнгөрсөн бямба гарагт боллоо.

Тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, “Болор цом” наадмын дэд тэргүүн байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш, дэд байрт Б.Болорцэрэн, гурав, дөрөвдүгээр байрт Ч.Ууганбаяр, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга нар шалгарчээ.

“Хөх үндэстний гал” яруу найргийн наадмыг “Пүрэвдорж” сан, “Мөнхийн үсэг” групп, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газар, МЗЭ хамтран зохион байгуулжээ.

Наадмын хүндтэй зочдоор ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, "Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ын шагналт зохиолч З.Ядмаа, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Даваадаш нарын уран бүтээлчид оролцсон байна.

Дээрх наадам анх удаа зохион байгуулагдсан нь энэ юм.

Хуваалцах