Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигт дэвших боломжтой

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны дагуу 2016 оны есдүгээр сард Унгарыг зорьсон дөрвөн хөлбөмбөгчний нэг нь Сэлэнгэ нутгийн унаган хүү Ганболдын Ганбаяр. Тэрбээр "Пушкаш академи"-д суралцаж, мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулан Унгарын гуравдугаар лигт албан ёс

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигт дэвших боломжтой
Хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигт дэвших боломжтой. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны дагуу 2016 оны есдүгээр сард Унгарыг зорьсон дөрвөн хөлбөмбөгчний нэг нь Сэлэнгэ нутгийн унаган хүү Ганболдын Ганбаяр. Тэрбээр "Пушкаш академи"-д суралцаж, мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулан Унгарын гуравдугаар лигт албан ёсны тоглолтуудад оролцож байна.

Түүний тоглож буй лигээс шалгарсан тоглогчид тус улсын дээд лигийн багт тоглох боломж нээгддэг аж.

Дашрамд дуулгахад, Монголын хөлбөмбөгдөөс "Пушкаш академи"-д энэ хичээлийн жилд Г.Ганбаяраас гадна Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нар суралцаж байна.

ganba2 from BTurbo on Vimeo.

Хуваалцах