Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгч Н.Цэдэнбал "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс оролцоно

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны анхны тоглолт 2019 оны 6 дугаар сарын 6-нд Монгол болон Бруней улсын багийн хооронд болж, Монгол Улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол оруулснаар анхны гоолын эзэн болсон билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгч Н.Цэдэнбал "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс оролцоно
Хөлбөмбөгч Н.Цэдэнбал "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс оролцоно. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны анхны тоглолт 2019 оны 6 дугаар сарын 6-нд Монгол болон Бруней улсын багийн хооронд болж, Монгол Улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол оруулснаар анхны гоолын эзэн болсон билээ.

ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино 2019 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Н.Цэдэнбалд “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх эрх олгосон. Тэгвэл өчигдөр АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Н.Цэдэнбалд "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс оролцох урилга, ДАШТ-ний хагас шигшээ тоглолт үзэх тасалбар гардууллаа.

Мөн МХБХ-той хамтран ажиллаж буй MҮОНРТ, SPS, MNС телевиз, "Дэрэн наран" компанийн төлөөлөл болон МХБХ-ны элч төлөөлөгч Г.Ганхүү нарт “Катар-2022” ДАШТ-ийг үзэх тоглолтын тасалбар гардуулав.

Хуваалцах