Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ үргэлжилж байна

21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нэгдүгээр шатны хэсгийн хоёр дахь тоглолтууд өчигдөр боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ үргэлжилж байна
Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Увс аймгийн төв Улаангомд эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нэгдүгээр шатны хэсгийн хоёр дахь тоглолтууд өчигдөр боллоо.

Тэмцээний гурав дахь өдрийг нээж Нэгдүгээр шатын А хэсгийн тоглолт Өмнөговь болон Завхан аймгийн багийн хооронд болж 15:2 харьцаатай ялалт байгуулснаар 6 оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ.

Хэсгийн дараагийн тоглолт Баян-Өлгий болон Хөвсгөл аймгийн багийн хооронд тун сонирхолтой явагдаж 3:2 харьцаагаар Баян-Өлгийн баг хожсоноор хэсгээ 6 оноотой Өмнөговь аймгийн багтай хамт тэргүүлж байна.

В хэсгийн тоглолт Хэнтий болон Төв аймгийн багийн хооронд явагдаж 18:2 харьцаатайгаар Төв аймгийн шигшээ баг өрсөлдөгчөө хожсон. Өчигдрийн хамгийн сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолт хэсгийн эхний тоглолтууддаа хожил байгуулаад байсан Сэлэнгэ болон Говь-Алтай аймгийн багийн хооронд явагджээ.

Тус тоглолтод Сэлэнгэ аймгийн шигшээ баг торгуулийн цохилтыг алдахад Говь-Алтай аймгийн багаас эцсийн мөчид торгуулийн цохилтоос гоолдож 1-0 харьцаатай хожсоноор хэсгээ 6 оноотой тэргүүлж эхэллээ.

Хуваалцах