Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалт өнөөдөр өндөрлөнө

Сургалт Монголын нөхцөлд дасгалжуулагчийн сургагч багш бэлдэх тухай хэлэлцүүлэг, “D” ангиллын дасгалжуулагчийн хичээл гэсэн хоёр хэсгээр, энэ сарын 21-23-ны өдөр үргэлжилнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалт өнөөдөр өндөрлөнө
Хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалт өнөөдөр өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

Японы Элчин Сайдын яамны санаачлагаар Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт Монголын нөхцөлд дасгалжуулагчийн сургагч багш бэлдэх тухай хэлэлцүүлэг, “D” ангиллын дасгалжуулагчийн хичээл гэсэн хоёр хэсгээр, энэ сарын 21-23-ны өдөр үргэлжилнэ.

Сургагч багш Кимура Кокичи нь Японы хөлбөмбөгийн холбооны технкийн хорооны дэд захирал, Өсвөрийн хөлбөмбөгийн хөгжлийн захирлаар ажилладаг юм.

Кимура Кокичи өчигдөр Азийн хөлбөмбөгийн холбооны “B” зэрэглэлтэй дасгалжуулагчидтай уулзан, дасгалжуулагчийн сургагч багшийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хуваалцах