Хөлбөмбөгийн ДАШТ-ий сургалааг маргааш МҮОНРТ-ээр шууд дамжуулна
32 орны баг оролцох тэмцээний сугалааг 22.00 цагаас МҮОНРТ-ээр шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээний сугалаа маргааш ОХУ-ын Москва хотод болно.
32 орны баг оролцох тэмцээний сугалааг 22.00 цагаас МҮОНРТ-ээр шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
21 дэх удаагийн ФИФА Дэлхийн цомын тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд хойд хөршид болох юм. Тус тэмцээнийг МҮОНРТ болон NTV хамтран дамжуулна.
Энэхүү тэмцээнд 2006 оноос хойш Европт зохиогдох анхны ДАШТ болж буйгаараа онцлог юм.


















