Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг ирэх дөрөвдүгээр сард Монголд авч ирнэ

Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авах бөгөөд баг тамирчид нээлттэй тэмцээн хийх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг ирэх дөрөвдүгээр сард Монголд авч ирнэ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг ирэх дөрөвдүгээр сард Монголд авч ирнэ. Зураг: МҮОНРТ

“Кока Кола” компани нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн ДАШТ-ий цомыг улс орнуудаар аялуулдаг уламлалжтай болсон юм.

Уг аялалыг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж дэлхийн 50 гаруй оронд хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг аялуулах аж.

Ирэх дөрөвдүгээр сарын 23-нд дэлхийн цомыг Монголд улсад аялуулахаар төлөвлөжээ.

Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авах бөгөөд баг тамирчид нээлттэй тэмцээн хийх аж.

Мөн “Шангри-Ла молл” төвд тухайн өдрийн 13.00-20.00 цагийн хооронд хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг байршуулж, олон нийтэд нээлттэй үзүүлэх юм байна.

Уг цомын аялал 2017 оны есдүгээр сард ОХУ-аас эхэлсэн бөгөөд 2018 оны зургадугаар сард эхлэх ДАШТ-ний өмнө, есөн сарын хугацаанд нийт 126 мянган км замыг туулж, зургаан тивийн 50 гаруй орноор үргэлжлэх гэнэ.

Хуваалцах