Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа эмэгтэй шүүгчдийн баг шүүлээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа эмэгтэй шүүгчдийн баг тоглолт шүүлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа эмэгтэй шүүгчдийн баг шүүлээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа эмэгтэй шүүгчдийн баг шүүлээ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа эмэгтэй шүүгчдийн баг тоглолт шүүлээ. Тодруулбал, Герман, Коста Рика улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтын шүүгчдийн бүрэлдэхүүний ахлах шүүгчээр Францын Стефани Фраппарт, туслах шүүгчээр Бразилийн Нейза Бэк, Мексикийн Карен Диаз нар ажиллалаа.

Сонирхуулахад, Катар улсын “Al Bayt” хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан тус тоглолтод Германы шигшээ баг 4:2 харьцаатай хожсон.

Хуваалцах