Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх хөгжөөн дэмжигчдийн онгоцны тийзийг нэмжээ

Хамгийн их захиалгатай 30 чиглэлийн нислэгээс 29-ийнх нь үнийг нэмсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх хөгжөөн дэмжигчдийн онгоцны тийзийг нэмжээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх хөгжөөн дэмжигчдийн онгоцны тийзийг нэмжээ. Зураг: МҮОНРТ

Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг “OneTwoTrip” компанийн мэдээлснээр энэ зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ирэх гадаадын хөгжөөн дэмжигчдийн онгоцны тийзийн үнийг 2,7 дахин нэмсэн гэжээ.

Хамгийн их захиалгатай 30 чиглэлийн нислэгээс 29-ийнх нь үнийг нэмсэн байна.

Нэмэгдээгүй нислэг нь Токиогоос Москва орох нислэг ажээ. Хамгийн бага нэмэгдсэн чиглэл нь Өмнөд Солонгос, Панам, Мароккогоос Москва орох нислэгүүд бөгөөд эдгээр нислэгийн тийз 7,7-10 хувь хүртэл нэмэгджээ. Харин Герман, Их Британи, Испани, Иран, Мексикээс Москвад ирэх нислэгийн тийз бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

Гэхдээ өмнө захиалсан тийзэнд шинэ үнэ хамаарахгүй юм.

Хуваалцах