Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн дэлхийн од Сүхбаатарын талбайд очино

Үүнд "Герман-2006" ДАШТ-ий мөнгөн медальт, Английн Арсенал, Челси, Тоттенхам Хотспүрс зэрэг багын карьерын оргил үеэ үдсэн Виллиам Галлас оролцох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн дэлхийн од Сүхбаатарын талбайд очино
Хөлбөмбөгийн дэлхийн од Сүхбаатарын талбайд очино. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд энэ сарын 14-нд явагдах "Нийтийн хөлбөмбөг" төслийн нээлтийн ажиллагаа болно.

Үүнд "Герман-2006" ДАШТ-ий мөнгөн медальт, Английн Арсенал, Челси, Тоттенхам Хотспүрс зэрэг багын карьерын оргил үеэ үдсэн Виллиам Галлас оролцох аж.

Английн Премьер лигийн цомыг дараалан хүртсэн домогт тоглогчтой хөлбөмбөг сонирхогчид уулзаж, хамт зургаа татуулж, гарын үсэг зуруулах ч боломж бүрдэх юм байна.

Хуваалцах