Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Францын Парис хотод 2024 онд болох зуны олимпын “Women's olympic football”-ийн эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны сугалаа энэ сарын 12-нд 15:00 цагт АХБХ-ны Youtube сувгаар шууд дамжуулагдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Францын Парис хотод 2024 онд болох зуны олимпын “Women's olympic football”-ийн эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны сугалаа энэ сарын 12-нд 15:00 цагт АХБХ-ны Youtube сувгаар шууд дамжуулагдана.

Эхний шатны сугалаанд нийт Ази тивийн 26 шигшээ баг 7 хэсэгт хуваагдан өрсөлдөх бол Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ОУХБХ-ны чансааны 129-д жагсаж 2 дугаар сагснаас сугалагдахаар боллоо.

Азийн бүсийн эхний шатны тоглолтууд 4 дүгээр сарын 3-11-нд зохион байгуулагдах юм байна.

Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 2018 онд анх удаагаа “Токио-2020” олимпын эрхийн төлөө Азийн бүсийн эхний шатанд Сингапур улсын шигшээ багтай 2-2 харьцаатай тэнцэж анхны оноогоо авч байсан түүхтэй ажээ.

Хуваалцах