Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг хоёрдугаар сагснаас сугалагдаж “D” хэсэгт Тайланд, Сингапур, Шри Ланка улсын шигшээ багтай учраа таарлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Францын Парис хотод 2024 онд болох зуны олимпын “Women's olympic football”-ийн эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны сугалаа энэ сарын 12-нд 15:00 цагт АХБХ-ны Youtube сувгаар шууд дамжуулагдсан билээ. Эхний шатны сугалаанд нийт Ази тивийн 26 шигшээ баг 7 хэсэгт хуваагдан өрсөлдөх бол Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ОУХБХ-ны чансааны 129-д жагсаж 2 дугаар сагснаас сугалагдахаар болсон.

Ийн Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг хоёрдугаар сагснаас сугалагдаж “D” хэсэгт Тайланд, Сингапур, Шри Ланка улсын шигшээ багтай учраа таарлаа.

Азийн бүсийн эхний шатны тоглолтууд 4 дүгээр сарын 3-11-нд зохион байгуулагдах юм байна.

Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 2018 онд анх удаагаа “Токио-2020” олимпын эрхийн төлөө Азийн бүсийн эхний шатанд Сингапур улсын шигшээ багтай 2-2 харьцаатай тэнцэж анхны оноогоо авч байсан түүхтэй ажээ.

Хуваалцах