Хөлбөмбөгийн фанатууд “MNB Evant hall”-д цуглалаа
Тэмцээийг зохион байгуулагч ОХУ “A” хэсгийг тэргүүлж Сауди Араб, Египет, Уругвай гэсэн улстай нэг хэсэгт орсон юм.
Мэдээллийн алба

МҮОНРТ ОХУ-д яг одоо эхэлж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Уламжлал ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 32 баг тус бүр найман хэсэгт хуваагдан тоглоно.
Тэмцээийг зохион байгуулагч ОХУ “A” хэсгийг тэргүүлж Сауди Араб, Египет, Уругвай гэсэн улстай нэг хэсэгт орсон юм. Хөлбөмбөг сонирхогчид ОХУ-ыг боломжийг ашиглах л үлдлээ гэж дүгнэсэн бол “B” хэсэгт Португал Испанийн багуудын учраа яах аргагүй сонирхолтой тоглолт болно хэмээн таамаглаж байна.
Уг түүхэн тоглолт ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс ирэх долдугаар сарын 15-ны хооронд болно. Эрхэм хөлбөмбөг сонирхогч та бүхэн эдгээр “гал гарсан” тоглолтыг МҮОНРТ-ийн дэргэдэх “Evant hall”-д өдөр бүр ийнхүү тухлан сууж, шилдэг багуудаа дэмжих боломжтой юм.


















