Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн шигшээгийн Япон дасгалжуулагчийг “Олимпын алдар” одонгоор шагнав

Энэ үеэр ноён Оцука “Шагнал авсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Зөвхөн намайг бус, нийт хамт олныг минь шагнасан гэж ойлгож байгаа. Энэ жил Монголын шигшээг ДАШТ-ий урьдчилсан шат тэргүүтэй олон чухал тоглолт хүлээж байгаа. Энэ бүгдэд амжилттай оролцохыг хүсэж байна” гэсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн шигшээгийн Япон дасгалжуулагчийг “Олимпын алдар” одонгоор шагнав
Хөлбөмбөгийн шигшээгийн Япон дасгалжуулагчийг “Олимпын алдар” одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Япон улсын иргэн Ичиро Оцукагийн спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулав.

Энэ үеэр ноён Оцука “Шагнал авсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Зөвхөн намайг бус, нийт хамт олныг минь шагнасан гэж ойлгож байгаа. Энэ жил Монголын шигшээг ДАШТ-ий урьдчилсан шат тэргүүтэй олон чухал тоглолт хүлээж байгаа. Энэ бүгдэд амжилттай оролцохыг хүсэж байна” гэсэн юм.

Өдгөө 58 настай Ичиро Оцука 2022 оны нэгдүгээр сард шигшээ багийн дасгалжуулагчийн албанд томилогдсон. Түүний удирдлага дор Монголын шигшээ зургаан тоглолт хийхдээ хоёр хожиж, нэг тэнцэн, гурав хожигдоод буй.

Түүнийг дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээс хойш Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард л гэхэд Монголын шигшээ Японд хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ сарын 25-нд Монголын шигшээ түүний удирдлага дор Гүржийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна.

Хуваалцах