Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Филиппинд бэлтгэл хийнэ

Хөлбөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг амжилттай давсан Монголын үндэсний шигшээ баг хоёрдугаар шатны бэлтгэлээ базаахаар өнөөдөр Филиппин улсыг зорилоо. Тэд өнгөрсөн сард Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Филиппинд бэлтгэл хийнэ
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Филиппинд бэлтгэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг амжилттай давсан Монголын үндэсний шигшээ баг хоёрдугаар шатны бэлтгэлээ базаахаар өнөөдөр Филиппин улсыг зорилоо. Тэд өнгөрсөн сард Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан. Түүнчлэн энэ сард Сингапур, Лаосын багуудтай ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн юм. Харин энэ удаад Филиппин улсад долоо хоногийн хугацаатай нэгдсэн бэлтгэл хийх аж.

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтоо ирэх сарын 11-нд БНАСАУ-ын багтай хийх бол 13-нд Тайваньтай, 16-нд Хонконгийн эсрэг тоглоно.

Хуваалцах